Дуучин Ц.Намууны сүүлийн үеийн имиж
2023/09/06
Киви хамтлагийн дуучин Ц.Намуун их хотын сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэр хамтлагийн хоёроосоо түрүүлж Соёлын тэргүүний ажилтайн цол тэмдгийг энгэртээ зүүсэн. Таван настай байхдаа өвөөгийнхөө ачаар Соёлын төв өргөөний тайзан дээр “Соёл эрдэнэ” хамтлагтай дуу дуулж тэмцээнд орж, урлагийн хүн болох анхны гараагаа хийсэн. Дараа нь “Баянмонгол” чуулгатай дуулж байсан гэдэг. Цэцэрлэгт байхын л дуулдаг, бүжгийн дугуйланд явдаг хүүхэд байжээ. Тэрбээр өөрийн авьяасаараа өвөөгийнхөө нүдэнд өртөж урлагийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог байсан нь өнөөгийн олны танилд хүрэгэх замналыг нь зааж өгсөн байна. Хөгжим бүжгийн коллежид шалгуулж тэнцээд “Төгөлдөр хуурч” мэргэжлээр төгссөн. Дууч бүсгүй хэвлэлд ярилцлага өгч хувийн амьдралаа дэлгэх тун дургүй. Ганц өгсөн ярилцлагадаа түүнийг Африк гаралтай аавтай гэх цуурхалт хариулт өгч байсан удаатай. Түүний аав Бразил улсын иргэн төдийгүй, улсынхаа Ерөнхийлөгчийн зөвлөх хийдэг өндөр албан тушаалтан болох талаар анх удаагаа тайлбар хийж байв. Харин ээж У.Цолмон нь хоёр дахь амьдралаа МУГЖ, “Дуурь”-ийн Болдтой холбож охин дүү төрүүлж өгсөн. Мөн эрэгтэй хоёр дүүтэй. Төрсөн аавынх нь хоёр дахь амьдралаас “төрсөн” Бразил залуус байдаг гэнэ лээ.