Жүжигчин Ж.Баясгалан АН-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх болжээ
2023/09/07
Жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл болон 2020 оны хоёрдугаар сард Ардчилсан Намын гишүүнээр элссэн билээ. Улмаар УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Тэрбээр ирэх УИХ-ын 2024 оны сонгуулиар даагаа нэхэхээр болжээ.
Өнөөдөр болсон АН-ын "4-11" хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр жүжигчин Ж.Баясгаланг намын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр томилсон тухайгаа зарлалаа.
Зочин · 2023/09/07
hun mundsan bich ⁉︎ thaana chin uchnuun bolovsroltoi zaluuch zunduu bhad ene nuhur bidend dutaagui baimaar daa guiee erh m edel darga giin don tussan hun yum aa Баясгалан chi ardtumen nii amdrald bitgii gah bolj uz ⁉︎ darga iin suudald dontohiin orond ur huuhdee thag gargaj ehner iinhe nuruun deer bgaa ajil hungulj tusalhan Баясгалан uureg yum bich u