Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ
2023/09/10
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж, энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 14-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.