Тайрмал үс, ялдамхан инээмсэглэл, өөрийн гэсэн хэв маяг, мэргэжлийн бус ч урлагт хөтлөгдөн жүжигчний карьераа эхлүүлэн нэлээдгүй уран бүтээлд тоглож таны хэзээний танил болсон нэгэн бол У.Уянга. “37-р точка” телевизийн олон ангит киноны Сувдаагийн дүрийг бүтээж олны хараанд өртсөн. Тэр мэргэжлийн жүжигчин биш Хот төлөвлөлт гэж ерөнхий мэргэжилтэн мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн. Тэгвэл өдгөө У.Уянгаа эр нөхөр дээрээ хүүтэйгээ очиж хамтдаа амьдрахаар болжээ. Хосын харилцаагаа хоёр талд үргэлжлүүлж байсан юм. Өдгөө хосууд бүл нэмэх гэж буй баяртай мэдээг дуулгав.

Миний нөхрийг Б.Санаа гэдэг. Хань минь хүн бүртээ адилхан харьцдаг. Маш эелдэг. Хүүхдэд хайртай. Хамгийн гол нь намайг маш сайн ойлгож, дэмждэг. Надаас ах болоод ч тэр юм уу, маш сайн зөвлөгч байж чаддаг. Зарим эмэгтэй хүнээс ч илүү нямбай. Би энэ зан чанараас нь суралцсаар л явна. Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулдаг. Тиймээс ч миний хань өдий болтол гадаадад маш сайн ажиллаж байгаа хэмээн хэвлэлд нөхрийгөө ийн танилцуулж байсан юм. У.Уянга хөл хүнд төрхөө олонд сонирхуулж, Итгэлийг гэдсэнд байхад нь ямар царайтай хүүхэд байх бол гэж боддог байсан. Харин одоо царай төрхөөс илүүтэй ямар ааш зантай хүүхэд байх бол гэж бодогдоод байна. Хүүхдүүд нэг л аав, ээжээс гарсан мөртлөө шал өөр төлөвтэй байдаг сонин шүү гэлээ.