“hero entertaiment”–ийн хөтлөгчийн курсыг төгсөж цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулздаг байсан Б.Халиуныг залуус андахгүй таньж байгаа биз ээ. Тэрбээр жүжигчин Ч.Ундралын зөвлөснөөр UBS телевизэд хөтлөгч шалгаруулж авах гэж байгаа шалгуулаад үз гэснээр шалгалт өгөөд тэнцэж байж. Ийнхүү анхны ажлын гараагаа монголын хоёрдахь том телевиз болох UBS гэх их айлаас эхэлжээ. Түүний янзаган нүдэт хэмээх нэрээрээ алдартай бөгөөд оюутан ахуйдаа гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн  гэдэг. Анхны амьдрал бүтээгүй ч олны харцыг булаасан үзэсгэлэнт бүсгүйг Итали залууг заяаныхаа ханиар сонгож, тэд хүүгийнхээ хамтаар тус улсад амьдарч, ажиллаж байгаа билээ. Итали амьдралын хэв маягт хэдийнээ дассан Б.Халиунаа хайрттайгаа Веронагийн дуурийн наадмыг шимтэн үзсэн талаараа блогтоо нийтэлсэн байна. Тэрбээр ютүб хуудаснаа оруулсан бичлэгүүдээ хаасан бөгөөд өдгөө зөвхөн блогоо л бичдэг болжээ. Түүний хайрт хувийн бизнес эрхэлдэг нэгэн юм.