Чихээд ч багтдаггүй нийтийн тээвэр түгжрэл бууруулж, ашиг олох ч замхарлаа
2023/09/13
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор энэ сараас эхлэн машиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Жолооч нар үүнийг хүндэтгэн их л хүлээцтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Гэвч машинаа тавиад нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг иргэдийн хувьд маш их чирэгдэлтэй байна. Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийг хөдөлгөөнд оролцуулж буй ч пиг дүүрэн зорчигчтой. Автобусны буудал дүүрэн хүмүүс, хий дэмий л багтаад суучих санаатай чихнэ.
Та анзаарсан бол наймдугаар сарын дунд үеэс буюу хотод оюутнууд ирэхээс эхлэн хянагч гэх хантаазтай хүмүүс автобусны буудал дээр зогсох болсон. Тэд автобусанд иргэдийг жолоочид бэлэн мөнгө өгч зорчихгүй байх, картаа худалдан авч үйлчлүүлэхийг анхааруулж ажиллаж байв. Гэтэл өдгөө юун карттай хүнээ суулгах "Урд, хойд хаалгаараа чихээд суу" хэмээн орилсоор... Угтаа бол энэ хянагч нар нийтийн тээврийг ашиг орлоготой болоход хяналт тавих гэж зогсож байгаа юм. Харин тэд өглөө, оройдоо "за амжаад суугаарай, хүмүүсээ цаашаа чихээд яваач ээ" гэсээр зохицуулалт хийж зогсоно.
Автобусанд багтаж сууна гэдэг аз гийсэнтэй адилтгаж болохоор үзэгдэл болоод байна. Эхэндээ ч хүмүүс бие биедээ зай тавих ихэд дургүйцэж байгаа нь илт байлаа. Харин өдгөө "чи ийшээ бол, би тийшээ зогсьё" гээд хамтдаа багтаж суучих гээд ярилцдаг болжээ. Картаа суусан хаалгаараа дарах гэдэг урт автобусанд бол лөөлий. Карт уншигч нар нь ажиллахгүй. Бүх хаалганы карт уншигчийг ажиллуулмаар байна, нийтийн тээврийн удирдлагуудаа. Ийм байж яаж ашиг олох уу? Тэртэй тэргүй зорчигч нарын ихэнхи хувь нь ахмад настан, оюутнууд. Өглөө, оройдоо суудаг залуус чинь мөнгөө төлчихмөөр, гэтэл чихэлдэж суусаар хэн нь ч картаа дарахгүй боломжгүй байна. Хойд, урд талын хаалгаараа багтаж сууж байгаа нь л аз. Иргэд хувийн тээврийн хэрэгслээсээ татгалзаж, нийтийн тээврээр зорчих хэрэгтэй байна гэж албаны хүн нь уриалсан байж бодит амьдрал дээрээ хэрэгжиж байгаа нь энэ.
Өвөл болоогүй байхад өдөр бүр ийм төрхийг нийслэл хотын аль ч автобусны буудлаас харж болно. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг өчигдөр нийслэлчүүд автобус хүлээхгүй хэмээсэн. албаныхны хэлж байгаагаар энэ өвөл иргэд автобус хүлээж бухимдахгүй бөгөөд чиглэл бүрд шаардлагатай тооны автобус нэмж хуваарилах учир хүйтний улиралд иргэдэд хүндрэл учруулахгүй гэсэн юм.
Албаны хүний хэлснээр, Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгожээ. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өчигдрөөс буюу энэ сарын 11-нээс үйлчилгээнд явуулж эхэлсэн байна. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явах аж. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байгаа хэмээн дуулгасан юм. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирэх юм байна. Ирэх арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэсэний дараа л нийтийн тээвэр түгжрэлийг бууруулж, ашиг ч олох бололтой. Иргэд автобус ар араасаа ирж байгаа ч багтаж сууж чадахгүй байгаад ихээхэн бухимдалтай байна гэв.
Зочин · 2023/09/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/09/13
БИТГИЙ ХУЦ
Togoo · 2023/09/13
Төрийн шийдвэр хүн бүрт таалагдах боломжгүй. Харин олонхын тусын тулд гаргасан төрийн шийдвэрийг иргэн бүр дэмжиж биелүүлэх үүрэгтэй. Өөрт нь таалагдахгүй байгааг олон нийтэд сүржигнэн буруушааж зарлах нь явцгүй,,,,,