Соёлын тэргүүний ажилтан, Дуучин Алтангэрэлийн Хосбаярын "Гүйгүүл морь", "Адуутай намар" ,"Бүжин бор" ,"Зоос бор", "Богд дүнжингарав" зэрэг олон сайхан дуунуудыг фэнүүд нь шимтэн сонсдог билээ. Тэрбээр түмэн олныхоо сонорыг мялааж "Богд хээрийн дуулал" уран бүтээлийн тоглолтоо хийхээр товлосноо дуулгав.

Түмэн олныхоо  халуун алга ташилтаас урам зориг авч цөөнгүй уран бүтээлээ хийсэн дуучин маань уран бүтээлийн тоглолтоо есдүгээр сарын 27-ны 19:00 цагаас UB PALACE -н концертын их танхимд толилуулах юм. 

"Богд хээрийн дуулал" тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол групп ажиллажээ. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn онлайнаар захиалах  бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99883031, 80505959 дугаараас лавлах боломжтой.