Н.Булгантамир: "СleanUP"-д оролцсон бүх залуустаа цахим батламж олгоно
2023/09/13
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын Залуучуудын холбоо, Туул голын сав газрын захиргаа хамтран "СleanUP-3" Туул голоо цэвэрлэе бүх нийтийн цэвэрлэгээг 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар ”СleanUP" төслийн гүйцэтгэгч Н.Булгантамираас тодруулга авлаа.
-"СleanUP" төслийн талаар уншигчдад танилцуулна уу?
-Энэ төслийг Монголд олон байгууллага цомхон хүрээнд тэмдэглэдэг байсан. Харин сүүлийн гурван жилийн хүрээнд залуучуудынхаа дунд том арга хэмжээ болгон хийе гээд жил бүрийн намар зохион байгуулж яваа.
-Жил бүр зохион байгуулагдаж байгаа энэ ажил нь үр дүнгээ хэрхэн өгч байна?
-Бид нар жил бүрийн намар бүх нийтийн цэвэрлэгээгээ хийдэг. Энэ ажлыг эхлүүлэхэд бидний цэвэрлэсэн газар буцаад хогтой болох нь тодорхой байсан. Анх энэ ажлыг санаачлан хийхдээ үүнийг олж харсан байсан. Энэ хогийг залуучууд нь тарихгүй байхад илүү анхаардаг болсон. Хог түүхэд ямар сэтгэгдэл төрж байсан. Үүнийгээ хуваалцахын тулд дараа дараагийн нөлөөллийн ажлуудаа шат дараалалтай хийдэг, оролцдог. 2021 онд анх зохион байгуулаад хийхэд 1000 гаруй залуучууд гар бие оролцсон. 2022 онд 6500 орчим оюутан залуус оролцож байлаа. Энэ жилийн хувьд одоогийн тооцооллоор 7000 гаруй залуучууд оролцох болов уу гэж тооцсон. Гэхдээ энэхүү арга хэмжээ маань сайн дурын үндсэн дээр хийгддэг учраас тухайн өдөр л тарааж байгаа бээлий, шуудайгаараа л тоо гарна даа.
-Туул голоо цэвэрлэж байхад залуусын сэтгэгдэл ямар байна. Та бүхний ажилд тулгамдаж буй асуудал бий юу?
-Туул гол их өвөрмөц тогтоцтой. Таван аймаг, долоон дүүргийг дамжиж урсдаг. Хот дотор урсдаг бүх гол, шандас Туул голын сав газарт хамаарагддаг. Хамгийн хүндрэлтэй тулгамдсан асуудал нь хур хог. Үүнийг хүний гараар шууд очоод цэвэрлэх боломжгүй. Бас барилгын хог хаягдал маш их. Барилга барьж байгаа хүмүүс нуранги, ухсан шороогоо зориулалтын газар нь хаядаггүй. Хүн байхгүй ойрхон хэсгүүддээ овоолоод хаячихдаг. Энэ нь эргээд хогийн цэгийг бий болгочихсон тохиолдолтой цэвэрлэж байхад зөндөө тулгарсан.
-Хур хог хаягдлын асуудлыг шийдэж чадсан уу. Та нарыг төрийн байгуулагаас дэмжин ажилладаг уу?
-Ер нь хур хог хаягдлыг бид нар одоохондоо шийдэж чадахгүй байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа гурван тал байгаа. Нэгдүгээрт, Оролцооны талыг ахлах ангийн сурагчид, оюутнууд бизнес эрхэлдэг зарим байгууллагын ажилтнууд бүрдүүлдэг. Нөгөө талаас Төрийн байгууллагаас Байгаль орчны яам, бизнес эрхэлж байгаа компаниуд хамтран ажилладаг. Жишээлбэл, Оюу-Толгой маркетингийн хэлтэс 10 гаруй автобусны шатахууны асуудлыг шийдэж өгье. Автобусыг нь Автотээврийн үндэсний төв гаргаж өгөөд Юнител компани оролцож байгаа хүүхдүүдийнхээ хантаазыг нь өгье гэх зэргээр нэгдэж ажилладаг. Эмийн сангууд амны хаалтыг нь өгье гээд 10 гаруй бизнесийн байгууллагуудтай ажиллаад явж байна. Харин одоогийн байдлаар хур хог хаягдалтай хот ч өөрөө тэмцэхэд хэцүү байна.
-"СleanUP" төслийн онцлог юу вэ?
СleanUP арга хэмжээ бол дэлхийн хэмжээнийх. Энэ жилийн хувьд 197 оронд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил дэлхийн 192 оронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил бид байгаль орчны төрөлд бүртгүүллээ. Монгол улс нэлээн өргөн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа улс орнуудын нэг болж чадах байх гэж бодож байна. Let's do it world гээд төрийн бус байгууллага энэхүү "СleanUP" санаачлагыг анх эхлүүлсэн. Энэ санаачлыг бид нар харахаар зөвхөн хог хаягдал цэвэрлэх асуудал биш болчихоод байгаа юм. Есдүгээр сарын гурав дахь долоо хоног байгаль экологийн хог хаягдалтайгаа тэмцье, цэвэрлэе, шийдье гэж уриалдаг. Мөн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт бид нарын гар утас, компьютер, мэйлд байгаа хэрэгцээгүй файлуудыг устгаж, нүүрс төрөгчийн хийг хамгаалъя гэсэн ажлыг зохион байгуулдаг.
Бидний онцлог нь илүү залуулаг, олон хүмүүсийг хамруулсан бүх нийтийн хөдөлгөөн болгож хэвшүүлье гэдэгт оршдог. Өмнөх арга хэмжээнүүдийг хийхэд нийгмээс шүүмжлэл их ирдэг. Жишээлбэл, манай залуучууд хог цэвэрлээд явж байна. Гэтэл өөрөө ном унших ёстой байсан гэдэг шүүмжийг хэлдэг. Харин дэлхий өөрөө та сайн чадварлаг боловсон хүчин байсан ч эх орноо гэсэн сэтгэлтэй, бусдыг хайрладаг байгаарай гэдгийг хэдийнээ Харвардын боловсрол нь олгоод эхэлчихсэн. Сайн дурын ажил гэдгийг их сургуулиуд руу илгээхэд хамгийн түрүүнд үнэлдэг болчихсон. Үүнийг нь хүмүүс маш сайн ойлгодог болсон.
Энэ жилийн хувьд есдүгээр сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдана. Өглөө 08:30-09:00 цагийн хооронд хүмүүс маань цуглараад нээлтээ хийнэ. Нийт зургаан байршилд цэвэрлэгээ хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа.
-Оюутнуудад сайн дурын үйл ажиллагаанд оролцсоны нөлөөлөл нь юу вэ?
-Сайн дурын үйл ажиллагаанд 7000 гаруй залуус шуудай үүрээд хог цэвэрлэх гээд ирж байна гэдэг маш том оролцоо. Бид нар их сургуулиудыг хооронд нь өрсөлдүүлж байгаа юм. Аль сургууль нь илүү оролцоотой байх нь уу. Залуулаг байлгахын тулд тэдний сонсдог, даган үлгэр дуурайлал авдаг хүнийг нь нээлтэнд урьж авчран дуулуулах, хамгийн том оролцох хөшүүрэг нь англи хэл дээрх цахим батламж гэж харж байгаа. Өнгөрсөн жил бид 6000 гаруйг хэвлээд дутаж байсан. Харин энэ жил цахим байдлаар олгож байгалиа хамгаалан хайрлая гэдэг санал гаргаж цахимаар олгоно. Мөн хэвлэхээр маш их төсөв мөнгө ордог. Үүнийгээ хэн хэндээ үр өгөөжтэй байхаар ийнхүү шийдэн ажиллаж байна. Гурван цагийн арга хэмжээндээ оролцсон бүх хүүхдүүддээ англи хэл дээр батламжаа олгодог. Ингэснээр энэхүү батламжаараа гадаад руу их, дээд сургуулиудад мэргэжлээ дээшлүүлэн сурахдаа анкеттайгаа хамт илгээдэг юм. Эргээд энэ нь оюутнуудад маш том хэрэг болдог. НҮБ-ын хүнтэй уулзаж байхад танай "СleanUP" төсөлд оролцож байсан олон хүүхдүүд анкетаа явуулсан гэж хэлж байсан нь сайхан санагддаг юм. Одоо хүүхдүүд сайн дурын ажил ямар хэрэгтэй, ач тустай вэ гэдгийг хэдийнээ мэддэг болчихсон доо.
Зочин · 2023/09/14
S XNE GOE UILCHLNE80955877
Зочин · 2023/09/14
39 48NASNI ER SEKSY DYRTAI XUNTEI80955877
Зочин · 2023/09/13
D AWN80955877