Таны эргэн тойронд цахим мөрийтэй тоглоом тоглодог хэн нэгэн байгаа юм биз. Тэгвэл та түүнд хэзээ ч хожил ирэхгүй гэдгийг анхааруулж эртхэн донтогч болохоос нь өмнө татаж авахыг захия.

Цагдаагийн байгууллагаас 2023 эхний найман сарын байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнээс 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, эцэслэн шийдвэрлэжээ. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, тодорхой ажил, арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулснаар энэ оны эхний 08 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 32 тоглоомын 437 хууль бус веб сайтыг холбогдох байгууллагад мэдээллийг хүргүүлж, хандах эрхийг хаалгасан байна.

Гэвч нөгөө талд амар хялбар аргаар богино хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэл шунал байсаар байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт цэг тавигдахгүй байгаа нь харамсалтай.

Цагдаагийн байгууллагаас 2021, 2022 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах нийт 179 хэргийг илрүүлжээ. Сүүлийн жилүүдэд цахим орчинд ихэвчлэн үйлдэгдэх болж, их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулах болжээ. Цахим мөрийтэй тоглоомын орчинд poker буюу мөрийтэй тоглоомын аппликейшн, сайт нээж, зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд нь хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоотой тоглоом зохион байгуулж, бусдыг төөрөгдүүлэн мөнгийн луйвардан авдаг аж. Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө гэж нэрлэн мөрийтэй тоглоом тоглож байгаа найман иргэнийг нэг группт оруулдаг. Харин тоглож байгаа найман иргэний гурваас дөрвөн л  зохион байгуулагч этгээд өөрсдөө байх бөгөөд хуурамч акаунт 3-аас 4, зарим тохиолдолд түүнээс дээш хаяг нээж, гар утас, таблет гэх мэт төхөөрөмжөөр нэгэн зэрэг нэвтрэн тоглож байдаг гэдгийг сануулъя. Таныг нэг ёсондоо луйвардаж байна гэсэн үг юм.

Энэ нь бусад иргэдэд олон тоглогч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, олон хүнтэй тоглож байгаа мэт боловч энэ төрлийн мөрийтэй тоглоомонд донтсон этгээд нь мөнгө хожих ямар ч боломжгүй байдаг.  Мөнгө хийх тусам үргэлж хохирсоор эцэст хоосон хоцорч санхүүгийн хүнд байдалд орон амиа хорлох асуудал ч гарч байсан эмгэнэлтэй түүх бий. 

Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байгаа гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн гэмт этгээдүүдийн үйлдлийн арга, таныг өдөөх арга гэдгийг үүнийг сонирхогч, мөнгө хожих горьдлого тээгч та бүхэн анхаарах хэрэгтэй. Мөрийтэй тоглоомд донтсон этгээдүүд нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл тооцож баршгүй хор уршиг дагуулж байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байгаа юм. 

Амар хялбар аргаар мөнгө олохыг хүсвэл та л хэрэгтэн болж үлдэнэ. Харин үүнийхээ оронд хөдөлмөрлөвөл хэзээ ч та хуулийн өмнө зогсохгүй. Хамгийн сүүлд