Г.Сайханбаяр: Хүн бүрд хүүхэд байхаас нь эх оронч үзлийг төлөвшүүлэх нь чухал
2023/09/15
Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төслийн нээлтийн арга хэмжээ Архангай аймагт БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит талбайд ёслол төгөлдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги, байгууллагууд, аймгийн удирдлага, алдартнууд, ахмад дайчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, иргэд, хүүхэд залуучууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймгийн ард иргэдэд хандан “Монгол Улсын иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, Монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох суурь үндэс болдог.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь үүнтэй нягт уялдаж, Батлан хамгаалах салбараас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахаас гадна иргэд, хүүхэд, залуучуудад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, үнэ цэнийг ухааруулах, эх орноо хайрлан хамгаалах, эх орон, эх хэл, үндэсний түүх, соёл, уламжлалаараа бахархах, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх гүн утга учир бүхий зорилго агуулж байгаа юм.
Мөн Монгол Улсын төр, засгаас үндэсний бахархлыг төрүүлэх чиглэлээр иргэд рүү чиглэсэн нэлээд арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл нь өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм. Монгол Улсын төр, засгаас улс орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт түүхийн бүхий л хугацаанд байнгын анхаарал хандуулж ирсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг баталж, Батлан хамгаалах яамнаас уг бодлогын баримт бичгийн үзэл санаанд тулгуурлан Зэвсэгт хүчнээ “мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгон хөгжүүлэх” үндсэн зорилтыг дэвшүүлж, салбарын хууль эрх зүйн шинэ орчныг улам төгөлдөржүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Батлан хамгаалахын багц хуулиуд болох “Монгол Улсын батлан хамгаалах тухай”, Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиуд, “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хууль, “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиудыг 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-аар батлуулан мөрдөж ирсэн.
Эдгээрээс Орон нутгийн хамгаалалтын тухай хуулиар Монгол Улсын иргэн Танаас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагын хамтын хүчээр болзошгүй үед иргэдээ, үнэт зүйлсээ, амьдарч байгаа орон нутгаа хэрхэн яаж хамгаалах, ямар зохион байгуулалтад орох зэрэг нарийвчилсан харилцаа зохицуулагдсаны зэрэгцээ эх орноо батлан хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой болохыг тодорхойлж өгсөн” хэмээн онцоллоо.
Үргэлжлүүлэн Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид баяр хүргэж, үг хэлэв. Тэрбээр “Байгалийн үзэсгэлэн цогцолж, уул ус хосолсон Арын сайхан хангай нутгаас маршал Г.Дэмид жанжнаас авахуулаад олон арван төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, үе үеийн эх орончид төрөн гарсан байдаг. Эртний төрт улсуудын буурийг сахисан үүх, түүхтэй нутагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье” гэв.
Энэ жил Архангай аймагт Барилга-инженер, экологийн тусгай ангийн шинээр байгуулж, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Энх цагт байгуулагдсан энэхүү цэргийн анги нь чиг үүргийнхээ дагуу улс орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна орон нутгийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалт төдийгүй төвийн бүсийн хөгжлийн зорилтыг хангахад жинтэй хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан онцолж байна.
Энэ үеэр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид Цэргийн ёслолын жагсаалаар алхаж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт болон 032, 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд, хүүхэд залуучуудад сонирхуулсан юм. Мөн ҮБХИС, "Бөртэ" ТӨААТҮГ, "Алдар" спорт хороо, Монгол цэргийн музейн үзэсгэлэн дэлгэгдэж, Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа, "Соёмбо" редакц гэрэл зургийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, хүүхэд багачуудын дунд "Зураг зуръя" гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Зочин · 2023/09/17
SEKSEER NAADGCH GOE XNE80955877
Зочин · 2023/09/15
S XNE 33DEESH AX NAR80855877
Зочин · 2023/09/15
S AWN 40DEESH 80955877 TSAGR