Соёлын тэргүүний ажилтан, Дуучин Алтангэрэлийн Хосбаярын "Гүйгүүл морь", "Адуутай намар" ,"Бүжин бор" ,"Зоос бор", "Богд дүнжингарав" зэрэг олон сайхан дуунуудыг фэнүүд нь шимтэн сонсдог. Тэрбээр түмэн олныхоо сонорыг мялааж "Богд хээрийн дуулал" уран бүтээлийн тоглолтынхоо товыг зарласан талаар өмнө нь дуулгасан билээ. Тэгвэл тус тоглолтын тасалбар худалдаанд гарч эхэллээ.

Түмэн олныхоо  халуун алга ташилтаас урам зориг авч цөөнгүй уран бүтээлээ хийсэн дуучин маань уран бүтээлийн тоглолтоо есдүгээр сарын 27-ны 19:00 цагаас UB PALACE -н концертын их танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

"Богд хээрийн дуулал" тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол групп ажилласан аж. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn онлайнаар захиалах  бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9988-3031, 8050-5959 дугаараас лавлах боломжтой.