“Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан талаар хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл нас барсан шалтгааныг  автомашиндаа угаартсан байхад нь олсон гэх мэдээлэл гараад буй билээ. Тэгвэл энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас тодруулсан албан мэдээнд дараах тайлбарыг бичжээ. 

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын 4 дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.