Есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр болно
2023/09/19
2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр тохиох гэж байна. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 хүртэл хязгаарлах юм байна. Ингэхдээ төв замын хөдөлгөөнийг хаах зураглал гарчээ.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас төв талбайд "Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа" өдөрлөг зохион байгуулах юм байна. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг дороос авах, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцох боломжтой аж.
Мөн гэр бүлээрээ алхах, унадаг дугуй унахыг уриаллаа.
Өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд нийслэлчүүд автомашингүй өдрөөр марафон гүйлтэд оролцож, хотын төвөөр гэр бүлээрээ алхаж, дугуй унаж, амралтаа амар тайван өнгөрүүлсэн юм
Зочин · 2023/09/19
TANILTSN80955877
Зочин · 2023/09/19
S AWN80955877 30DEESH