Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтсэн гурван настай Ц.Батзаяа хүү Турк улсад эмчлүүлж буй. Хүү энэ хугацаанд зургаан удаа хагалгаанд оржээ. Олон удаагийн хагалгааны улмаас дархлаа маш их суларч унасан байна. Мөн таталт өгөөд одоогоор хоёр  нүд нь юм харахгүй байгаа гэнэ.

Энэ талаар, Амин Оконоо  өөрийн цахим хаягтаа, "3 настай Батзаяа дүүгийн аав Цогтбаатартай video call хийж харлаа үнэхээр өр эмтэрч зүрх шимширж хэцүү боллоо. Биеийн байдал муу байна. 6 удаагийн хагалгаанд ороод дархлаа юу ч байхгүй таталт өгөөд 2 нүд н юу ч харахгүй байгаа юм байна. Та бүхэн Ц.Батзаяа энэ хүүд туслаач гуйж байна. Хамтдаа босгоод ирье. 

Би "Бүх Одод"-ын хандивын тоглолтыг дөрөвдүгээр сард хийж өгч байсан. Дахиад тоглолт хийж 3 настай дүүдээ туслах уу?  Би хандивын тоглолт зохион байгуулдаг. Зөндөө хүүхдүүд эрүүл энх болцгоосон. 3 настай дүү минь эрүүл саруул болно гэдэгт итгэж байна. Та бүхэн хандивын аянд нэгдээрэй  аав Цогтбаатар, Хаан банкны данс: 5434121006" хэмээв.

Энэхүү түүний постыг харсан хүн бүхэн хандивт нэгдэж сэтгэлийн өглөгөө өргөж байна. Одоогоор олны танилуудаас Алагаа Нямка нар хандивт нэгдэж бусдыг бас нэгдэхийг уриалсан юм.