Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлээгүй бол 500,000 төгрөгөөр торгодог
2023/09/21
2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэх журамтай.
Татварын цахим тайлангийн E-tax системээр дамжуулан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ алдаатай, буруу мэдүүлсэн бол дараах баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллага /аймаг болон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд/-д хандахыг зөвлөлөө.
- УБ-12 маягт бөглөх /байгууллагын тэмдгээр баталгаажуулсан байх/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн, хуулийн этгээд бол паспортын хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.
УБ-12 маягтыг үнэн зөв бөглөж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй бөгөөд уг маягтыг https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download татаж авах боломжтой.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/500,000төгрөг/ торгодог болохыг анхаарууллаа.
Зочин · 2023/09/21
ER XUNTEI ZYGAATSN UILCHLN80955877
Зочин · 2023/09/21
S XNRME TSAGN80955877