Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.

Иргэдийн зүгээс Богд сумын сургуулийн 150 хүүхдийн дотуур байр, Жаргалант сумын бага сургуулийн барилга, Баянхонгор сумын Эрдэм цогцолбор сургуулийн өргөтгөл барих, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох төслийг бүрэн хийх хөрөнгийг төсөвт тусгая гэв.  

Түүнчлэн арьс шир үнэгүйдэж байна, эм тарианы үнэ, чанар болон залуу гэр бүлийг дэмжих бодлого, орон сууцжуулахад анхаарах, ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгогдохгүй байгааг хэлж байна.

Хүнд даацын автомашин говийн хөрсийг эвдэж байна, говийн сумдад хатуу хучилттай авто зам тавьж өгөхийг хүслээ.

 

 

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам” төслийг хоёр жилд багтаан дуусгах, хөрөнгийг төсөвт суулгана гэдгийг хэлэв.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд Баянхонгор аймгийн иргэд дараах төслүүдэд хамгийн олон санал өглөө.  

  • Дулааны станцын цахилгаан хангамж, 2-р хэлхээний шугам сүлжээ /Баянхонгор, Баянхонгор сум/
  • Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам, 54.1 км /Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт сум/
  • Сургуулийн барилга, 640 суудал / Баянхонгор сум, Соого сейкео сургууль/
  • Цэцэрлэгийн барилга, 280 ор /Баянхонгор сум
  • Багшийн хөгжлийн ордон /Баянхонгор сум/
  • Үерийн хамгаалалтын далан, сувгийн ажлын зураг төсөв / Баянхонгор сум/
  • Сургуулийн барилга, 250 суудал /Жаргалант сум/
  • Түйн голын 64.75 у/м төмөрбетон /Богд сум

 

 

Эх сурвалж: ЗГХМОНХА