“Backstreet boys” хамтлаг Монголд ирэхгүй
2013/04/21
90-эд оны сүүлээр дэлхийг байлдан дагуулж байсан алдарт “Backstreet boys” хамтлаг ирэх сарын 23-нд Монгол Улсад тоглолтоо хийнэ гэж хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Тэд өөрсдийн албан ёсны интернэт хуудсандаа 2013 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод тоглох товоо гаргаад байсан юм. Гэтэл “Backstreet boys” хамтлаг тоглолтоо цуцалсан бололтой. Учир нь интернэт хуудас дахь тоглолтын хуваариасаа Монголд хийх тоглолтоо хассан байна. Манай урд хөршийн нийслэл Бээжин хотод тоглолт хийсний дараа Улаанбаатарт тоглолт хийх хуваарь гаргасан ч Хятадад шувууны томуу гарсантай холбогдуулан тоглолтын товоо цуцалсан гэж зарим эх сурвалж таамаглаж байгаа аж.
Алдарт хамтлагийг эх орондоо урьж тоглуулах саналыг “Хүмүүн фильм” продакшныхан тавиад байсан юм