Онцгой бүс рүү дайрсан хоёр компанийг хэн ч дийлэхгүй юу!
2023/09/26
Нийгэмд хууль бус үйлдэл зогсохгүй нь ээ. Тодруулбал, Сэлбэ гол дотроо бохирын шугам тавихыг зөвшөөрсөн хотын даргын захирагчийн албаны албан цохолтоор өчигдөр тус голд үйл ажиллагаа явууллаа. Үүнийг нь хариуцсан салбарын дарга нь лайв үзээд хүрээд ирлээ хэмээсээр барилгын хариуцаж буй эзэнтэй нь уулзах гээд багагүй дайралтад өртөв. Усны газрын дарга З.Батбаяр тус барилгын хүмүүст голын хажууд үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг онцлоод зөвшөөрөл олгосон холбогдох байгууллагуудтай уулзан хариуцлага хүлээлгэн гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр, "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэх хэрэгтэй. Үүнийгээ хараад усны газраас үнэлгээний төвөөс зөвшөөрөл олгодог. Голын онцгой хамгаалалтын бүсэд барилгын үйл ажиллагаа явуулах хориотой. Одоогийн байдлыг харахад, Сэлбэ голд аюул учруулах өндөр эрсдэлтэй харагдаж банйа. Би хариуцсан ажил үүргийнхээ дагуу энд ирсэн. Монгол улсад байгаа бүх гол, горхийг хамгаалахын тулд усны газар гэж бий. Гэтэл юу хийж байгааг та бүхэн харж байна. Үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг тавьсан" юм.
"Ди Ар Жэй" ХХК сэлбэ гол дээгүүр бохирын хоолой хүчээр тавьж байгааг ойролцоох байрны иргэд эсэргүүцэж нэлээдгүй маргааныг үүсгэсэн. Гэвч хамгаалалтын залуус нь тэдэнд хүч хэрэглэхийг завдсан үйлдэл удаа дараа гарав.
Иргэдийн зүгээс хот дотор урсдаг ганцхан гол дотроо бохирын хоолой тавьж байна. Энэ ажлыг оршин суугчид болон дүүрэг, хороо нь зөвшөөрөөгүй байхад хууль бусаар үйл ажиллагаа явуулчихлаа. Хамгаалагч нартай ирчихээд дүүрэг, гол дамнуулж бохирын хоолой хийх нь зөв үү. Голд дотор бохирын хоолойн задарвал хэн хариуцах вэ гэдгийг иргэд онцлон эсэргүүцэв.
Ийнхүү хотын захирагчийн албанаас энэ сарын 25-ны дотор энэхүү хоолой тавих ажлаа хийж гүйцэтгэх зөвшөөрлийг өгчээ. Мөн зөвшөөрөл олгохдоо, иргэд, оршин суугч, дүүрэг, хороо зөвшөөрсөн тохиолдолд ажлыг хийх ёстой хэмээн тусгасан аж. Гэвч иргэд нь ийнхүү зөвшөөрөөгүй байхад хүч хэрэглэн ажлаа эхлүүлчихлээ гэх тайлбар мэдээллийг өгсөн юм.
Үүнийг дурдсан дээрээ бас нэгэн онцгой бүс болох голд хууль бусаар халдсан үйлдлийг дурдъя.
Авлигаар сүндэрлэж буй гэх хорооллын ажлыг хотын дарга нь болиулж чадахгүй байдалд хүрсэн бололтой. Голын голдиролд баригдсан "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамжийг наймдугаар сарын 31-нд тухайн барилгын компанид хүлээлгэж өгсөн байдаг. Гэвч хуулийн дагуу тус захирамжийг барилгын ажил гүйцэтгэгч "Эм Энд Жи" констракшн хүлээж авахгүй гэдгээ хэлээд амжсан. Өдгөө барилгаа үргэлжлүүлэн барьсаар байгаа билээ.
Одоогийн байдлаар тус хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-аас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж буй. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй байгаа юм. Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны эрх хэмжээний асуудал болчихсон.
Уг барилгын ажлыг яагаад зогсоохгүй байгаад хотын дарга, "Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг. Зөрчлийн тухай хуулиараа яамны салбарын хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий. Тухайн газрыг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна" гэв.
Гэтэл Барилга хот байгуулалтын яам нь уг барилгыг сүндэрлүүлэх хугацааг олгосоор ийнхүү гол руугаа дайрсан болгонд төр төмөр нүүрээ харуулж чадахгүй байгааг гэрчилж байна уу гэлтэй.
Зочин · 2023/09/26
SHAALTSN XUSNEER 35DEESH80955877
Зочин · 2023/09/26
SXN SHAALGI ANYSDX80955877
Хошного · 2023/09/26
Барилгын эзэд Сумьяабазарыг албан өрөөнд нь дарж байгаад хошногодсон бололтой.
Зочин · 2023/09/26
80955877
Зочин · 2023/09/26
S XNE8095577
бат · 2023/09/26
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо
Зочин · 2023/09/26
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2023/09/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/09/26
Барилга зогсохгүй баригдаад бгаа нь маааш их учиртай төр нь дийлэхгүй л гэсэн үгдээ
Зочин · 2023/09/26
SEKSDN XUSNEE XALYYTSTAL80955877
Зочин · 2023/09/26
S AWI80955877 34 DEESH SXN ERCHUUDTEI