Б.Жаргалан дундын хувилбар байж чадах уу?
2023/09/27
АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Ерөнхийлөгчийг сонгох сунгаа болж, Батбаярын Жаргалан 50.8 хувийн саналаар ялалт байгууллаа. Тус холбооны Ерөнхийлөгчөөр сүүлийн долоон жил УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилласан бол дараагийн циклийг ийнхүү Б.Жаргалан эхлүүлж байна. УИХ-ын сонгуулийн өмнө болсон гэдэг утгаараа энэ удаагийн өрсөлдөөн ч ширүүхэн болов. АН дотроо бүлэг, фракц олонтой. Ашиг сонирхол нь холилдсон, буцалсан нам. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид зургаан эмэгтэй өрсөлдөж, арын фронтынхны санаархал дэмжлэг ямар байгаа нь харагдав.
Нөгөө талаар Б.Жаргаланг сонгосон нь АН-ын олон бүлэг, фракц, ашиг сонирхлын дундын хувилбар байж болох юм. Тэрбээр олноо “Фортуна” хэмээгддэг Н.Батбаярын том охин. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын нөлөө бүхий улстөрчийн охин гэдгээрээ анх улс төрд орсон ч Б.Жаргаланг нам дотроо аль хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан гэдэг юм билээ.
Б.Жаргалан нь “Америкийн топ 10″ сургуулийн аль нэгэнд нь орохгүй бол явцгүй шүү” гэсэн аавынхаа хатуу сануулга дээр дөрөөлж Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Ирээд аавынхаа шадар туслахаар ажиллахын зэрэгцээ МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.
Нью-Йоркт байхдаа “Айвенхоу Майнз”-ын Фрийдландын “но”-г илчилж, нутаг руугаа “чимээ” өгч байсан гэдэг. Мөн Гэнэтийн ашгийн татварын хуульд хувь нэмрээ оруулаад авсан нь түүний нэрнээс салшгүй баримт. Урлагаар дамжуулж нийгэмд нөлөөлөхийг чухалчилдаг тул “Занада” арт галерейг үүсгэн байгуулжээ. Тэрбээр улс төрд ороогүй байхдаа тус галерейн захирлаар ажиллаж байсан юм.
Б.Жаргалан эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдоод “Нам дотроо дотоод ардчиллын хүрээнд бүх шатанд эмэгтэйчүүдээ бодлогоор дэмжиж ажиллана. Аль болох олон эмэгтэй нэр дэвшигчийг оруулж ирж, намынхаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдээ томилно. АН ингэж чадвал ирэх жилийн сонгуульд ялалт байгуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө нийгмийн хамгаалал зэрэг эмэгтэйчүүдийн маш сайн ойлгодог чимхлүүр асуудлууд дээр өөр өнгө төрх үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 192 (7177)
Зочин · 2023/09/27
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Зочин · 2023/09/27
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2023/09/27
XALYYTSTAL SEXSDN UILCHLN80955877
Зочин · 2023/09/27
33DEESH ERTEI80955877
Зочин · 2023/09/27
S XNE80955877