Дүүргүүд өвөлдөө бэлтгэж 178-312 сая төгрөгөөр давсаа авна
2023/09/27
Өвөлдөө бэлтгэх цаг иржээ. Дүүргүүд замын халтиргааг арилгахын тулд давс цацдаг. Одоогоор Монголд үүнээс өөр технологи алга. Тэгвэл Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газрууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цас хайлуулах байгалийн давс худалдаж авах сонгон шалгаруулалт зарлажээ.
Баянзүрх дүүргийн хувьд өнгөрсөн долдугаар сард тус худалдан авах ажиллагааны тендерийг зарласан бөгөөдөөрийн хөрөнгөөр нийт 312 сая төгрөгийн худалдан авалтыг хийхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тус худалдан авалтын ажилд "Эко энержи ресурс" ХХК 299,8 сая төгрөгөөр давс нийлүүлэхээр шалгарсан аж.
Баянгол дүүрэг өөрийн хөрөнгөөр тендерт 178,8 сая төгрөг тусгажээ. Сонгон шалгаруулалтын материал хүлээж авах хугацаа үргэлжилж байгаа бөгөөд tender.gov.mn хаягаар орж хүсэлтээ илгээх боломжтой юм.
Сүхбаатар дүүргийн тухайд энэ сард цас хайлуулах давс урсгал зардлаар худалдан авах сонгон шалгаруулалт зарласан байна. Нийт 280 сая төгрөгийн давс худалдан авах ажлын сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа нь дуусжээ.
Зочин · 2023/09/27
XANGAAD OGN80955877SEKSYGEER
Зочин · 2023/09/27
34 44NASNI ER XUND80955877
Зочин · 2023/09/27
S AWN80955877