Энэ өвөл 24,500 тонн хагас коксожсон түлшийг Нисэх, Яармаг, Налайхад түлж үзэх бодолтой байна
2023/10/02
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ оны наймдугаар сарын 9-ний өдөр НИТХ-ын хуралдаанд оролцох үеэрээ шинэ түүхий эдээр хийсэн түлшийг 177 тэрбум төгрөгөөр оруулж ирж, нийслэл даяар туршилт хийх саналаа танилцуулж байв.
Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Тодруулбал 177 тэрбум төгрөгийг нэг өвлийг дотор шатаах энэхүү туршилт нь бодлогогүй үйлдэл гэдгийг олон нийт хэлж байв.
Иймд дээрх санал хэрхэж буй талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад "Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байгаа" гэв.
Яагаад эдгээр бүсийг сонгосон талаар асуухад "Нисэх, Яармаг гэдэг нь Хан-Уул дүүргийн гэр хороолол гэсэн үг. Бусад гэр хорооллоос тасарчхаж байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна, хайран мөнгө гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй.
Хотын утаа бол зөвхөн айл өрхөөс гарч байгаа утаа биш. ТЭЦ-уудаас гарах, машинуудаас ялгарах утаа бий. Мөн ердийн тоосжилт гэж байна. Үүнийг ч утаанд ойлгодог. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна.
Үүнд шууд гэрээ байгуулах, нууцад хамааруулах зүйлгүй. Тендер нь ил зарлагдсан байгаа" гэв.
Зочин · 2023/10/02
Хамгийн их утаатай хэсэгээ сонгож туршихгүй яасан юм бэ утааны голомт СХД ч юмуу
Зочин · 2023/10/02
S XN80955877