Хушин ой маань аман дээрээ Монголынх, ажил дээрээ Хятадынх болчихоод байна, сайд аа!
2023/10/02
Яруу, найрагч, сэтгүүлч Р.Эмүжин нийгэмдээ болж байгаа хийгээд болохгүй зүйлсийг шулуухан үгээрээ шүүмжилчихдэг нэгэн. Тэр энэ удаад Байгаль орчны Бат-Эрдэнээс хаанахынх юм бол, харъя даа? хэмээн амыг нь асуужээ.
За дахиад л нөгөө самарчдын гарт амь тавьж байгаа хушин ойн тухай бичихээс аргагүй нь ээ. Самарчдаас сүүлийн 30 жил самар худалдан авч байгаа хятадууд үндсэндээ Монголын хушин ойн амийг атгаж, амыг барьж байгаа нь энэ шүү дээ. Самрын бизнест хятадуудыг алгаа ташин дэмжээд сууж байдаг шат, шатны эрх мэдэлтнүүд ч бас энд яригдана. Сайд нэртэй үе, үеийн саадууд ч эл бизнесээс хувь хүртдэг гэх юм билээ. Хүний юмыг хүн хайрлах биш дээ, Монголын хушин ойн 25 хувь нь өдгөө оршуулгын газар болж хувираад байгаа нь ч үнэн юм.
Энэ зураг дээр зодуулаагүй мод, давирхай нь гоожиж шархлаагүй хуш алга. Намрын намарт эдгэж ядсан шархан дээр нь Эрээний давс үрэх мэт дахиад л балбана, давтан балбана, даахын хэрээр самар шуудайлна. Самрын бизнест өртсөн ой эзгүйрч, бугын дуу холдож, баавгай нь өлдөж, хэрэм нь нүүдэллэнэ. Монголын ойн амьдрал амьтдын хувьд аргагүй там болж дээ.
Хуш мод нэг өнжөөд самар сайн өгнө. Хамгийн ургац сайтай жилдээ 1.0 га-гаас 100кг самар авдаг гэсэн мэдээлэл бий. Хэдий өнждөг гэх боловч байгал юм болохоор цөөхөн ч гэсэн үрээ өгнө, үндсээ төлжүүлнэ. Өнөө жил өнждөг үе нь таарчээ, тиймээс самрынхан байгаа хэдийг нь авах гэж салбайтал нүднэ, шархиртал нүднэ. Хуш модод уйлсаар өвөлжинө. Самар наймаалцаж самарсан хятадууд манай хушин ойг өөрийн эдлэн гэж боддог нь нууц биш ээ. 1.0 кг самрыг 1-2 доллараар аваад, 25-600 доллар болгон Европ руу гаргадаг тэдэнд хямдхан эдлэнтэй байх тусмаа сайн. Хушин ой маань Монголынх юм уу, Хятадынх юм уу, Бат-Эрдэнийн ойрын үед гаргах шийдвэр хариулт болох нь дээ.
Хятадууд самраа авъя гээд сайдын замыг хоргоогоод хэцүүхэн байгаа сурагтай. Ганц жил самрын экспортыг хорилоо гээд лав л улс татвараар хохирохгүй, тэртэй тэргүй энэ чинь үндсэндээ далд бизнес, эрх мэдэлтнүүдийг эрхлүүлдэг бизнес. Хушин ой маань ганц жил амсхийвэл ахиад тэнхээ сэлбэнэ, өнгө засна, шарх нь анина, шалбархай нь эдгэнэ. Ийм л учиртай юм. Дэлхийд гуравхан улс л хушин ойтой, хушны самартай. Монголын хушин ой дэлхийн хуш модны 1.8 хувийг эзэлдэг. Алга дарамхан хушин ой маань аман дээрээ Монголынх, ажил дээрээ Хятадынх болчихоод байна. Сайд Бат-Эрдэнэ харин хаанахынх юм бол, харъя даа!
Зочин · 2023/10/02
S XNE XUSNEER TAASHAALTAI80955877
Бат инженер · 2023/10/02
Яг үнэн шүү. Самрын бизнесийг сайд дарга нар л хийдэг гэсэн Худлаа биш байх.
Зочин · 2023/10/02
39DEESH ERTEI 80955877
Зочин · 2023/10/02
S AWN SEKSEER XALYYTSTAL80955877