С.Баярцогт: Монголд анх ногоон автобусны асуудлыг хөндсөн АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбатыг төрийн хамгаалалтад авч өгөөч
2023/10/02
УИХ дахь Ардчилсан Нам(АН)-ын бүлэг ногоон автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт “Хамгийн анх Монголд ногоон автобусны асуудлыг 2023 оны есдүгээр сарын 16-нд хөндөж тавиад, 18-нд АТГ-т хүргүүлсэн АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байна.
Энхбатын зүгээс энэ асуудлыг хөндөж тавьсны дараа их хэмжээний дарамт сошиал хаягуудаар болон мессежээр нь ирж байгаа. Тиймээс Ж.Энхбатыг хувь хүнийх нь хувьд төрийн хамгаалалтад авах асуудлыг тавьж өгөөч. Асуудлыг хөндөж гаргаснаас хойш байнгын дарамтад байна” гэж хэллээ.
АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат "Сүүлийн энэ ногоон автобустай холбоотой асуудлаар хуулийн дагуу баримт нотолгоотой, авто тээврийн инженерийн хувьд авто тээврийн мэргэшсэн инженерийн хувьд техникийн үзүүлэлтүүдийг ил тод болгооч ээ гэдэг асуудлаар өөрийн цахим хаягт тавьж байршуулсан. Явах эд анги, мотор, хөдөлгүүр яагаад нууцад орох болов гээд шүгэл үлээсэн.
Хуульч нартай сууж мэргэжил арга зүйн зөвлөгөө авсны үндсэнд АТГ-т гомдол өгсөн. Үүний дагуу гэрчийн мэдүүлэг өгч, холбогдох материалуудаа дуудсан цагт нь очиж өгч байна. Өнөөдөр Түгжрэлийн сайд ажлын хариуцлага алдсан гээд гоё огцорч байгаа боловч яагаад бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахгүй байгаа юм бэ.
Шүгэл үлээсний үр дүнд ар гэр, хамаатан садан руу таних, танихгүй дугаараас маш их холбогдож байна. Цахим хаягаар "Нялх нойтон хүүхэдтэй байж аяа бодоорой. Хаана амьдардгийг чинь мэднэ шүү" гээд их хэмжээний дарамт ирж байна. Засгийн газрын "5Ш" ажиллагаа гэж баталсан. Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна" гэв.
Зочин · 2023/10/03
ANYSIN SEKSDNE XUSNEER80955877
урвагчдад алхах боломж бүү өг · 2023/10/03
А-ВИ-ЛАГА-ЧИН БАЦААН
Зочин · 2023/10/02
XALYYXNAAR XNE80955877
Зочин · 2023/10/02
Мобикомын луйвар хийж байгааг шалгаж Монголын хэдэн зуун мянган иргэдийг хулхидан илүү төлбөр нэхэж өр үүсгээд хуйвалдааны журмаар банкны өрийн хар дансанд бүртгэж албаар төлүүлэх арга хэмжээ авдаг луйварыг зогсоогоочээ.
Зочин · 2023/10/02
SEXSEER TAICHN80955877
Зочин · 2023/10/02
XALYYN SEKSY TANILTSN80955877
Зочин · 2023/10/02
S AWI GOE DYRIIN XUSEED BOOWNII80955877
Зочин · 2023/10/02
XUSNEER AXIIN SEKSY UILCHLEED8P955877