Орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг ₮150 сая болгон нэмэгдүүлэв
2023/10/03
Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ.
Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлэв.
Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй болгосон байна.
Зочин · 2023/10/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/10/03
SXN TANILTSN80955877
Зочин · 2023/10/03
S AWI80955877 45NASNI