Сайншанд сумын хяналтын төвийнх нь камер сүүлийн зургаан сар огт ажиллаагүй байна
2023/10/04
Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сураггүй алга болсон 12 настай “Д” охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилсаар байна. Албаны мэдээг найдвартай, баталгаатай болсон үед өгнө гэв. Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэх мэдээллийг ЦЕГ-аас мэдээлсэн.
Дорноговь аймгийн Сайншанд сум 27 мянган хүн амтай. Тус сум 2019 онд хяналтын камерын нэгдсэн төвтэй болсон ч сүүлийн зургаан сар ажиллаагүй байна. Ажиллаагүй байгаагийн улмаас охиныг эрэн хайхад хүндрэл учруулж байгаа аж. Алга болсон охин гэрээсээ 4 км зайтай явж сургуульдаа очдог гэв.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.