Охиныг олдсон гэгдэж буй ч эх сурвалжууд үгүйсгэж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
2023/10/04
Дорноговь аймагт алга болсон 12 настай охиныг авч явсан гэх хоёр дахь сэжигтэнг баривчилсан талаар бид мэдээлсэн. Эхний сэжигтэн болох Г-д хоёр дахь баривчлагдсан этгээд гэр байршлыг нь зааж өгсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж.
Харин гурав дахь сэжигтэнг Өмнөговь аймагт охиныг машины арын тээшиндээ хийсэн байдалтай явахад нь олсон гэгдэж байгаа ч эх сурвалжууд үгүйсгэж байгаа юм. Одоогоор охиныг эрэн хайх ажлыг үргэлжлүүлсээр байна.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсны мэдээллийг маргааш өглөө өгье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буйг батлах боломжгүй байна гэсэн юм.