"Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, өршөөлд хамруулахгүй байх хуулийн шинэчлэл хийнэ" гэж Г.Занданшатар мэдэгдлээ
2023/10/05
Oйрын өдрүүдэд хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсэдсэн, амь насаа алдсан харамсалтай хэргүүд хэд хэд гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг чангатгах талаар үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр, "Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал зайлшгүй тулгарч байна. Сүүлийн үед өдөр болгон хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэ явдлыг төр засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. "Хүүхэд хамгаалах тухай хууль"-ийн хэрэгжилт хангалтгүй байна. Аймгуудад улсын төсвийн өчнөөн мөнгийг зарцуулж хийдэг ажил яагаад хэрэгжихгүй байна вэ? Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй. Үүн дээр онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай" гэлээ.
ҮЗЭХ: