Охиныг хайх ажиллагаанд оролцохоор очсон мотоциклтой залуусыг буцаажээ
2023/10/06
Алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө үргэлжлүүлэн хайж байна. Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай Д охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.
Охиныг эрэн хайх ажиллагааны хүрээнд өчигдөр ОБЕГ-аас Мандах суманд нисдэг тэргээр агаараас хайсан. Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн хуралдсан билээ. Одоогоор эрэн хайх ажиллагаанд нийт 74 алба хаагч ажиллаж байгаа юм. Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалаар ахлуулсан 24 тээврийн хэрэгсэл, 120 албан хаагчтай баг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ажээ.
Харин охиныг эрэн хайх ажиллагаанд “One Life” мотоцикль сонирхогчид оролцохоор Улаанбаатар хотоос Дорноговь руу хөдөлсөн байдаг. Тэгвэл эрлийн ажиллагаанд оролцох залуусыг цагдаагийн албан хаагчид буцах чиглэл өгчээ.
Энэ талаар “One Life” мотоцикл сонирхогчдын холбооны тэргүүн нь ийн бичжээ. Тэрбээр “Машин явах боломжгүй газар нь мотоцикл, дроно, шөнө дулаан мэдрэгчээр хайгаад өгье гээд очлоо. Гэтэл биднийг буц гэсэн. Манай залуус өмнө нь ч эрэн хайх, байгалийн гамшигт үзэгдэл, түймэр, хулгай дээрэм гээд олон зүйлд оролцож байсан. Энэ хэрэг дээр оролцож огтоосоо болохгүй юм байх. Цагдаагийн алба хаагч нартаа амжилт хүсье. Охиныг эсэн мэнд олоорой” гэжээ.