Алга болсон 12 настай охиныг гурав дахь өдрөө үргэлжлүүлэн хайж байна. Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай Д охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.

Харин охиныг эрэн хайх ажиллагаанд “One Life” мотоцикль сонирхогчид оролцохоор Улаанбаатар хотоос Дорноговь руу хөдөлсөн байдаг. Харин эрлийн ажиллагаанд оролцох залуусыг цагдаагийн албан хаагчид буцах чиглэл өгсөн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл тэд ойлголцолд хүрээд АОК- с зааж өгсөн тодорхой шаардлагатай орон зайнд охиныг эрэн хайж эхэлсэн гэдгийг албаны хүн мэдээлэл өгөв.