С.Ганбаатар: УИХ-ын гишүүд их аймхай...
2023/10/06
УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ: "Нүүрсний сонсгол хийх түр хорооны даргаар өөрийгөө томилуулах санал тавьсан.
Санал хураагаад Х.Нямбаатар болсон. Түр хорооны гишүүд газар дээр нь очиж ажиллах саналтай байгаа. Би үүнийг дэмжихгүй байна.
Газар дээр нь очоод баахан нүүрс, хэдэн том машин хараад л ирнэ. Гол хулгай нь цаасан дээр байна. АТГ, цагдаа, шүүх прокурор нь хам хэрэгтэн болчхоод байна. Бараг 8 жилийн том гэмт хэрэг шүү дээ.
Энэ бол гар утас хулгайлаагүй. Мянга мянган том машинаар хулгай хийсэн асуудал. АТГ, цагдаа, шүүх прокурор хаана байсан юм? Эд нар хам хэрэгтэн байхаас өөр аргагүй. Энэ бол хуулийн хулгай, гэрээний хулгай. Энэ байр сууриа хэлсэн. Ойрын үед нүүрсний сонсголын түр хороо даргаа томилох байх. Бас л эрх баригчид өөрсдийн хүнээ тавиад баясаад явах байх. Сөрөг хүчнээс дарга тавиач гэдэг байр сууриа дахиад хэлнэ. С.Баярцогт болон 5 хүнд Оюутолгойн гэрээгээр бүх шатны шүүхээрээ 10 жилийн ял өгөөд, Монгол улсыг аюултай нөхцөлд оруулсан байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүнээс хоёрхон сарын дараа тусгай санал гэдэг хуулийнд байхгүй зүйлийг Улсын Дээд шүүх гаргаж ирээд, нэмэлт мөрдөн байцаалтанд өгсөн. Нөгөөдүүл нь хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар УИХ дээр сонсгол хийгээч гээд явж байна.
Гишүүд их аймхай. Тэр санал дээр гарын үсэг зурахаасаа айж байна. Шүүх, прокурор, АТГ-ыг сонсохоосоо айдаг. Би АТГ-ын дарга нараас УИХ-ын чуулган дээр асууж байсан. Илрүүлэх гээд явж байсан хэрэг дээр саад болчхоод одоо өөрсдөө хаана байна?
Ийм балиар. Эрх баригчид, АТГ гацаасан. Эрх баригчид болон хамт хэрэгтнүүдээс аврах ганц гарц байна. Би монголын ард түмэнд хандхаас өөр арга байхгүй. Иргэд хяналт тавьж, шахаж шаардахгүй бол дотор нь байгаа бид мэт байдаг тэнхээгээрээ ярьлаа. Үсрээд л өлсгөлөн зарлана. Буу барьж чадахгүй шүү дээ бид. Зэвсэгт тэмцэл хийж чадахгүй. Одоо яаралтай шийдэхгүй бол шинэ жил, цагаан сардуулаад, сонгуульдуулаад замруулах гэж байна гэдэгт санаа зовж байна." гэлээ.
Зочин · 2023/10/07
SEKSEER UILCHLN MERGJLN80955877
Зочин · 2023/10/06
S AWN80955877
Зочин · 2023/10/06
Босоо ганбаа босдог цаг нь болсон сонгууль дөхсөн болхооршүү
зочин · 2023/10/06
иим сэтгэцийн өвчинтэй хүн олон болжээ