Товчооны гаднах Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн иргэд болон ААН-ийн машинаас хураамж авахгүй
2023/10/06
Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6,076 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 5,275 иргэн, 287 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Налайх дүүргийн 39,579 иргэн, 1,984 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүд өдөр бүр товчоогоор нэвтрэхдээ цахим төлбөр төлдөг байна.
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг “Цагаан жагсаалт”-д оруулах талаар албан бичиг илгээснээр “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д өөрчлөлт оруулжээ.
Ингэснээр дээрх гурван дүүргийн нутаг дэвсгэрт шалган нэвтрүүлэх товчооны гадна амьдарч буй иргэдээс төлбөр авахгүй байхаар болж байна.
АТГ-т иргэдээс ирүүлсэн гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзаж, ийнхүү өөрчлөлт оруулжээ.
Зочин · 2023/10/06
AWSN DEER SHEES GEDEG
Зочин · 2023/10/06
XOXIN UXSEN XUUREER VADAGIIN
Зочин · 2023/10/06
S XN80955877