Цахим орчинд "Миний хүү өнгөрсөн сарын 26-нд Төв аймаг ажлаар явлаа гэж гэрээсээ гарсан боловч одоог болтол холбоо барихгүй байгаа. Иймд аравдугаар сарын 02-нд цагдаагийн байгууллагад хандсан. Өөрийн хүсэлтээр хүүхдийнхээ зургийг оруулж байна" хэмээн хүүхдийнхээ зурагтай постыг оруулсан юм. 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст эрэн хайж байсан бөгөөд хөдөө орон нутагт зорчоод утас нь сүлжээгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Ар гэрийн зүгээс постоо устгаж, холбоо барьсан талаараа постолсон хэдий ч ss зураг нь цахимд хайж байна гэж нийтлэгдсэн байна. Тухайн иргэн гэртээ ирсэн, эрэн сурвалжлалтыг зогсоосон, 23 настай залуу" гэлээ.