Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал  нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болно. 

Уг хэргийн шүүх хурал энэ оны долдугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болж, түүнд 9 жил, 4 сарын хорих ял оноосон. Мөн тус хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл яруу найрагч Ц.Хулан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдлыг гаргасан байдаг. Түүнийг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэх юм.