Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар  хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 

Тодруулбал, ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн албан бичгийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид албан бичгээр хүргүүлэхээр тогтсон байна.  

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүдтэй холбоотойгоор зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж, Засгийн газарт оруулж УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр болсон билээ.

Эх сурвалж:www.polit.mn