Хятад иргэд автомашинаар хүүхдүүдийг хөөсөн гэх мэдээлэл ХУДАЛ
2023/10/10
Дорнод аймгийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгахад урьдчилсан байдлаар худал болох нь тогтоогдсон.
Тодруулбал, Хятад улсын иргэд 5 болон 8 дугаар ангийн хүүхдүүдийг дугааргүй машинаар хөөсөн мэдээлэл анх цэцэрлэг, сургуулийн эцэг эхийн групп чатанд тавигдаж тарсан юм.
Тус аймгийн дунд сургуулийн нэгэн багш эцэг, эхчүүддээ сэрэмжлүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон мэтээр ярьсныг зарим иргэд итгэж нийтэлжээ.
Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх, аливаа мэдээллийн үнэн эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна
Зочин · 2023/10/10
XUSNI
Зочин · 2023/10/10
ZXB