Нийслэлийн агаарт газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийлээ. Тус асуудал нь бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байна гэдгийг албаныхан өгөв.

Багажаар үнэрийг нь үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа юм. Голомтыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд лобараторийн шинжилгээний хариу гарсны дараа нэгдсэн мэдээллийг иргэдэд өгнө гэлээ.

 

Холбоотой мэдээлэл:

133-р сургуулийн сурагчдад үнэрээс болж дотор нь муухайрч, толгойн эргэх шинжтэй тэмдэг илэрч эхэлжээ

Дүүргүүдийн онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-уудад хяналт шалгалт хийж байна

Дүнжингарав худалдааны төвд газ алдагдсан байж болзошгүй