Н.Алтанхуяг: Сонгуулийн хуулийг батлах хугацааг хойшлуулах нь ардчиллаас 1000 алхам ухарч байгаа явдал
2023/10/12
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийн агуулга нь ИТХ-ын сонгууль болохоос өмнөх нэг жилийн дотор энэ хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг өөрчилж зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хориглох юм. Ингэснээр энэ сарын 15-наар 2024 оны ИТХ-ын өмнө сонгуулийн хуульд нь өөрчлөлт оруулах эрх хаагдаж байсныг ирэх дөрөвдүгээр сарын 15 хүртэл хойшлуулж байгаа юм. Үүнтэй хоблогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Сонгуулийн хуулийг батлах хугацааг хойшлуулна гэдэг бол ардчиллаас 1000 алхам ухарч байгаа явдал. Эрх баригчид цагийг нь тулгаж байгаад өөрсдөдөө ашигтай хууль батална л гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу бусад хуулиа өөрчлөх ажлыг эрх баригчид хийх ёстой. Та нар ажлаа хийгээгүйн төлөө хуулийн хугацааг хөдөлгөсөн хууль баталж болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос өмнөх нэг жилийн дотор өөрчлөлт оруулж болдоггүй байсныг зургаан сар болгож байсан. Дараа нь хоёр сарын өмнө Цэцэд хандаж байгаад өөрчлөлт оруулсан. Ингэж л их буруу жишиг нээсэн. Үүнийгээ засах хэрэгтэй. Хуулийн хугацааг зургаан сараар сунгаж болохгүй.
Ядаж сарын дотор хуулиа батлах хэрэгтэй. Хугацааг нь зургаан сараар сунгаад хаврын чуулганы эхэнд ИТХ-ын сонгуульд өөрчлөлт оруулах юм байна. Тэр үед УИХ-ын сонгуулийн уур амьсгал орчихсон, тухтай хууль батлах боломжгүй болчихсон байна" гэлээ.
Зочин · 2023/10/12
SXN SHAALGN80955877 34DEESH
Зочин · 2023/10/12
SEXSDN80955877