Ц.Балдоржийн зохиол "ХАЙРЫН ВИЗ” уянгын драмын жүжиг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа амжилттай үргэлжилж байна.

Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө...

Тус жүжгийн Ерөнхий найруулагчаар  МУСТА М.Батболд ажиллажээ.

Дүрүүдэд:

Жаргал - Т.Сэргэлэн /МУСТА/

Цэнгэл - Ц.Жаргалсайхан

Сүндэр - П.Мягмарсүрэн

Ану - Б.Ариунхишиг

Аав - М.Түвшинхүү /МУСТА/

Ээж - С.Ариунжаргал /МУСТА/

Цэнгэл - О.Гэрэлсүх /МУСТА/

Зөөгч - И.Дашнамжил, Г.Эрдэнэболд,

Гэрч - П.Оюунчимэг /МУСТА/

Олны хэсэг - УДЭТ-ын дэргэдэх “Театр” студийн жүжигчид

Тоглолтын тасалбарыг: https://www.ticket.mn/event/721, УДЭТ-ын касснаас авах боломжтой. Улсын драмын эрдмийн театрын үзвэрийн их танхим засвартай байгаа тул Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглолтууд зохион байгуулагдаж байгаа юм байна.