"CU дэлгүүрт сүх барьж танхайрсан" этгээдийг 15 хоног баривчилжээ
2023/10/23
"CU дэлгүүрт сүх барьж танхайрсан" гэх дуудлага мэдээлэл ирээгүй ч, бичлэгийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж ЦЕГ-аас мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт энэ оны аравдугаар сарын 11-ний өдөр иргэн “М” нь сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан байдаг. Тэгвэл тус үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ сарын 20-ны өдөр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.