“TP ENTERTAINMENT –ийн санаачлагаар Австралийн алдарт "Magic Mike show" Монголд анх удаа тоглогдох гэж байна. "Magic Mike show"  2023 оны арваннэгдүгээр сарын 3, 4-ны өдрүүдэд Skol, Zaisan Hill complex-д хоёрхон удаа тоглоглогдох бөгөөд урилгаар Desant, Thunder, Pole dancer, Heels twerk, Actomongolia circus нар оролцоно.

MAGIC MIKE MONGOLIA

Magic Mike киноноос сэдэвлэсэн тус шоу нь  Америк, Англи, Австрали, Канад болон Европын хэд хэдэн орнуудын үзэгчдийг байлдан дагуулдаг бүсгүйчүүдийн хамгийн их үзэх дуртай шоу болон дэлгэрээд байгаа билээ. Энэхүү шоу нь эр хүний халуухан булчинлаг биеийг эротик бүжгийн хөдөлгөөнтэй хослуулан strip dance хийдгээрээ алдартай энтертаймент шоу үзүүлбэр юм.

"Magic Mike show"-ны гол дүр болох Zachary Smith, Jaxon Human, Jonathan Garces нартай хамт нэгэн үдшийг амьсгаагаа дарж, зүрх догдлуулам амьд тоглолтыг хайж байгаа бол энэ шоу үзүүлбэрийг битгий алдаарай.  Тасалбараа захиалаад хэзээ ч мартагдахгүй нэгэн шөнийг хамтдаа өнгөрөөцгөөе.