Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн 37 жилийн хөдөлмөрийг "Би Монгол хүн" нэвтрүүлэг онцолжээ
2023/10/25
Монгол хүнийхээ эрүүл энхийн манаанд тэр дундаа арьс харшлын чиглэлээр 37 жилийн хөдөлмөрөө зориулан яваа Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг "Арьсны өвчин судлалын төв"-ийг Олон улсын жишиг эмнэлэг болгож чадсан. Үүгээрээ ч олон түмэнд хэдийнээ танигдсан нэгэн бөгөөд төрөөс түүний нөр их хөдөлмөрийг үнэлж өнгөрсөн долдугаар сард "Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор шагнасан юм.
Тэрбээр "Ажлыг хийе гэвэл дуустал нь хийх ёстой. Хийе гэвэл арга олддог. Хийхгүй гэвэл шалтаг олддог гэсэн" зарчмыг баримталж өөртөө их хүч өгөн ажилласаар удирдаж байсан Арьсны өвчин судлалын төвийг Олон улсын жишиг эмнэлэг болгож чаджээ. Тэр уг төвд дутуу болгоныг нь гүйцээж, дундуур болгоныг нь дүүргэж өгсөн нь олны сайшаалыг өнөөг хүртэл хүртэж яваа.
А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа бодлогын төвшинд бодит үр дүнг гаргасан билээ. Төрөөс барих 10 жилийн бодлогыг боловсруулж, найман зүйл дээр анхааран ажиллаж олон хуульд иргэддээ ээлтэй өөрчлөлтүүдийг оруулсан байдаг. Тухайлбал, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгчээ. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг бүрэн нутагшуулсан гээд түүний оруулсан хувь нэмэр их.
Түүний амьдралын замнал, ажлын гараа, ололт амжилт, хөдөлмөрийн үр шимийг нь тодотгосон "Би Монгол хүн" нэвтрүүлгийг энэ удаад онцлон хүргэж байна.
Зочин · 2023/10/25
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed