Ирэх арваннэгдүгээр сарын 02-нд "Адуутай Ангир намар" тоглолт Улаанбаатар Паласын концертын их танхимд болно. Энэхүү тоглолтоор Яруу найрагч Найдансодын Энхбаатар уран бүтээлээ тайлагнах юм. 

Тус тоглолтод МУГЖ, АЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Э.Анхбаяр, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Г.Эрдэнэцэцэг, МУГЖ Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Р.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Б.Тэгшжаргал, Б.Батсайхан, Г.Эрдэнэчимэг, Д.Намсрайноров, Г.Наранцэцэг, А.Хосбаяр, П.Идэржавхлан, Т.Болдоо, Б.Оюунбат, Т.Бадралмаа, Б.Буянжаргал, Б.Гончиг, Г.Урантунгалаг, Б.Долгормаа, А.Түмэн-Өлзий, Д.Дагвадорж, Л.Доржгочоо, Б.Байгалмаа, Ч.Баясгалан нар ая дуугаа өргөнө.

"Адуутай Ангир намар" тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөл ажиллаж байна. Тоглолтын тасалбарыг UB Palace-н касснаас худалдан авах боломжтой бөгөөд 9414-3514 утсаар холбогдож хүргүүлэн аваарай.