Сүүлийн үед өвс, хог шатаж байна гэх дуудлага буурахгүй байгаа талаар ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна. Ганцхан хоногийн дотор дараах гал түймрийн дуудлагыг ирүүлжээ.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хорооны “Этүгэн” дээд сургуулийн хажууд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:03 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүрэг. 15 дугаар хорооны 30 дугаар байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:33 цагт очиход тус байрны хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны Доод-Өлзийтийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:40 цагт очиход иргэн Б-ын хашаанд 2 тн өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Бугат сум. Бугын гол багийн “Буга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:41 цагт очиход иргэн М-ны хашаанд 9 тн өвс шатаж байсныг 1 цаг 36 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 8 дугаар багийн “Донойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, Бэрх тосгоноос баруун зүгт 32 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Тахилгат тосгоны мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй очиход иргэн Б-ын 14 бог мал, 16х6 метрийн хэмжээтэй малын саравч, 300 боодол өвс, хураалттай аргал, малын бууц бүрэн шатаж байсныг 58 минут ажиллан унтраасан

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Харсай 10 дугаар багийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:58 цагт очиход иргэн Б-ны 4х8 метрийн хэмжээтэй амбаарт 3.5 тн өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жаргалант багийн 7 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:55 цагт очиход иргэн Ц-ийн хашаанд хөр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.