Сэрэмжлүүлэг: Гэр шатаж 40 настай иргэн амиа алджээ
2023/10/30
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Усан сангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан аж.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхнийг галын аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.