Олон Улсын оршуулгын холбоо /FIAT IFTA/-ooc жил бурийн энэ сарын 3-ны өдрийг оршуулгын ажилчдын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар анх 2021 онд зарласан. Учир нь дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын улмаас сая сая хүн харамсалтайгаар амиа алдсныг бид үл мартана.

Энэ цаг үед улс орнуудын оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын ажилчид эмч, сувилагчдын адил хүнд хэцүү цаг үеийг даван туулж байсан учир оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилчдад урам зориг, сэтгэлийн дэм өгөх зорилгоор тусгайлан тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг бий болгохоор шийдвэрлэсэн юм.

Монголын оршуулгын үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэсэн "Буяны зан үйлийн холбоо" ТББ нь Олон Улсын оршуулгын холбооны гишүүн байгууллага бөгөөд олон улсын оршуулгын ажилчдын өдрийг угтаж "Оршуулгын ажилчдын нэгдсэн III чуулган"-ыг ирэх 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

Энэхүү өдрийг Монгол Улсад гуравдахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар оршуулгын үйлчилгээний чиглэлээр мэргэшиж, ёс уламжлалаа шинэ цагийн үеийн хөгжил дэвшилтэй уялдуулан хөгжиж яваа 10 гаруй байгууллагын 300 ажилчид цуглаж, хийж хэрэгжүүлсэн ажил, сайн туршлагаа хуваалцаж, салбартаа манлайлсан шилдэг байгууллага, ажилчдаа тодруулан урамшуулах юм.

Оршуулгын гэх энэ салбарын талаар Монголчууд бид төдийлөн ам нээж ярьдаггүй цэрвэж цээрлэдэг ч хүн гэдэг амьтан энэ дэлхийд хүний төрлийг олоод ирсэн бол буцдаг нь хорвоогийн жам билээ.

Гэтэл дэлхий нийтээр байгаль орчны бохирдол доройтол энэ тэргүүний асуудал болж байгаа энэ үед бид оршуулгын зан үйлийг өнөө  цагийн хурдацтай тэлж байгаа хотжилт, нийгмийн хөгжилтэй уялдуулах зайлшгүй шаардлага бидний өмнө  тулгараад байна.