Өсвөр насны хүүхэд “Годон гутал зарна” гэж хоёр иргэнийг залилжээ
2023/11/02
Өсвөр насны Б нь цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк группт “Годон гутал зарна” гэх зар байршуулан хоёр иргэний эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-д 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд 450 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жил хүртэл зорчих эрх хязгаарлах эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалтай.
Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуульд зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу тус зүйл заалтад зааснаас доогуур цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.
Зочин · 2023/11/02
OORIIGO ZARN80955877