Г.Занданшатар: Сурагчдыг 12, нэгдүгээр сард амрааж, зун, намрын улиралд шилжүүлэн хичээллүүлэхийг судалж үзвэл ямар вэ
2023/11/03
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар түгжрэлтэй холбоотой иргэдээс санал ирсэн дараах саналыг хэллээ. Тэрбээр "Агаарын бохирдол, түгжрэлээс шалтгаалж, дунд сургуулийн сурагчдыг 12, нэгдүгээр сард амрааж, зун намрын улиралд шилжүүлэх хичээллүүлэхийг судалж үзвэл ямар вэ. Төрийн өмчит албан байгууллагын авто машины хэрэглээг хязгаарлах зэрэг санал иргэдээс ирж байна.
Энэ бүхнийг ажлын хэсэг судалж үзэх хэрэгтэй" гэв.
Зочин · 2023/11/08
zun agaaraa amisgalna shte yay da ene humuusiig
PЗочин · 2023/11/08
УБ т7 р сарын 1 -нд амарч 8 дугаар сарын 15-нд орох, их , дээд сургууль зуны семестртэй байх, ажил эхлэх цаг иргэдийн хүсэлтээр 7, 8, 9, цаг байж болох үүнтэй холбоотой цэцэрлэгийн цагийг зохицуулах, иргэд захиргаатайгаа зохицоод дээрх цагийн алинд ч ирж болох зэргээр 1 жил туршаад үзвэл ямар вэ,
Зочин · 2023/11/05
SEKSDN80855877
Болд · 2023/11/04
9 сардаа хичээл эхлээд 12- р сарын 15 хүртэл хичээллээд 2- рсарын 1 хүртэл амраад, 2 сарын 1 нээс 6- р сарын 1 хүртэл хичээллээд зуны 3 сардаа бүтэн амрахаар зохицуулалт хийвэл болмоор санагдна. Зуны амралтыг богиносгож хэрхэвч болохгүй.. Хичээлийн жил 2 улиралтай байхад болно.
хүннү · 2023/11/04
Энэ Занданшатар тэнэг юмуу эсвэл хүүхдүүдээр даажигнаад байгаа юм уу? Та нарын бий болгосон утаа, түгжрэл. Эцэст нь золионд ард түмэн л лайгаа үүрэх нь. Хүүхийдийг зун амраах ёстой. 7,8,9 сард амарч 10-р сараас бүх шатны хичээлийг эхлүүлсэн нь дээр. Өвөл, хаврын амралтыг тус бүр 14 хоног болгох хэрэгтэй. Өвөл одон хоног (60) амраах нь цаагуураа маш хортой, илүүдэл жинтэй хүүүхдүүд ихсэнэ. Өвөл хүүхдүүд гадаа тоголдоггүй, гэртэй идээд хөдөлгөөнгүй байсаар таргалдаг. Үүнээс үүдэг сахарын өвчтэй хүүхдүүдийн тоо ихсэнэ. Зун, намар удаан амрах нь хүүхдийн эрүүл мэндэд маш сайн.
Иргэн · 2023/11/03
Туршаад үзэхэд гэмгүй л санаа бна. Дэмжиж бна
зочин · 2023/11/03
7, 8 САРД БҮТЭН АМРААХ ХЭРЭГТЭЙ АГААР САЛХИНД ГАРГАЖ БОРОГШУУЛЖ АВИЙ ДАА
зочин · 2023/11/03
7, 8 САРД БҮТЭН АМРААХ ХЭРЭГТЭЙ АГААР САЛХИНД ГАРГАЖ БОРОГШУУЛЖ АВИЙ ДАА
зочин · 2023/11/03
7, 8 САРД БҮТЭН АМРААХ ХЭРЭГТЭЙ АГААР САЛХИНД ГАРГАЖ БОРОГШУУЛЖ АВИЙ ДАА
зочин · 2023/11/03
7, 8 САРД БҮТЭН АМРААХ ХЭРЭГТЭЙ АГААР САЛХИНД ГАРГАЖ БОРОГШУУЛЖ АВИЙ ДАА
Зочин · 2023/11/03
Зун ганцхан 7н сард бүтэн амрааж бодношдээ 12. 1р саруудад амраавал яасан юм бэ үзээд туршаад үзсэн зөвшдээ
зочин · 2023/11/03
Ер манай Монгол шиг өвлийн хүйтнээр хичээллэдэг орон байхгүй
Ganaa · 2023/11/03
Хүүхдүүд нозоороод, хүүхэд гэлтгүй багш халуун наранд нозоороод бүтэхгүй байх өө. Цагийн сайханд нутаг үзүүлж агаар салхинд амраасан нь дээр байх. Хэрэв зун хичээл орвол эцэг эхчүүд бас ажиллахгүй бол хүүхэд зөөгөөд амраад ирвэл хэрэглээний мөнгө төгрөг гээд асуудал гарах байхаа