Жүжигчин Ээнээ дахин маамаална
2023/11/03
“Хөгжилтэй гэр бүл” цувралын бага охины дүрээр анх жүжигчний гараагаа эхлэж байсан жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээ сүүлийн жилүүдэд хувийн амьдралдаа анхаарч нам гүм байсан. Тэрбээр гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэх гээд тун чиг завгүй суугаа гэнэ.
Тэрбээр "Амьдралдаа сонссон хамгийн шок мэдээгээ та нартайгаа хуваалцаж байна. Бие давхар болсон гэдгээ мэдээд айх гайхах зэрэгцэж хэдэн өдөр л гүн бодолд орж явсан. Нялх маамаатай хүн чинь итгэж өгдөггүй л юм билээ… Гэхдээ эходоо анх харуулаад хэдийн сар гаран болчихсон байсан. За тэгээд хүүхдээ хөхнөөс гаргах даалгавар аваад аль алинд нь хүндхэн өдөр эхэллээ. Хүү мөөмөө нэхэж уйлахаар нь өрөвдөөд өгөөд л байлаа. Тэгсэн тонус ихсээд яалт ч үгүй хатуу шийдэж олон шөнийг уйлаантай давсаны эцэст мөөмнөөсөө гарч, дагаад сүү ч багассан… Бичээд байвал урт урт өдөр өнгөрч л байна" гэлээ.
Удахгүй дахин маамаалж бүл нэмэх гэж жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд “Цагаан сүүдэр” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Өмнө нь “Гэрэлт ертөнц”, “Хунгийн сүүлчийн дуу” дүрүүд бүтээсэн. Мөн “Дэлхийд дурласан сар” кинонд туслах найруулагчаар ажилласан авъяаслаг бүсгүй. Түүний хувьд Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургуулийг дүүргэж, дур сонирхол хүсэл мөрөөдлөөрөө Кино урлагийн дээд сургуульд суралцан амжилттай төгссөн гэдэг.
Зочин · 2023/11/03
XUSNEER XNE80955877
Зочин · 2023/11/03
S XN80855877