Арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн бүх нийтээр дөрөв хоног амарна
2023/11/04
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан.
Уг хуульд зааснаар 2023 оны арваннэгдүгээр сард:
- Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд нийтээр амарна. Өвлийн тэргүүн сарын шинийн 1 энэ жил 11-р сарын 14-ний мягмар гарагт тохиож буй юм.
- Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-ны бүх нийтээр амарна.
Харин арванхоёрдугаар сард:
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр нийтээр амарна. 29-ний өдөр баасан гарагт тохиож буй бөгөөд 12-р сард 29, 30, 31, нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр үргэлжлүүлэн дөрөв хоног амарч, 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт шинэ оны эхний ажлын өдөр болох байна.
Зочин · 2023/11/04
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda