ЦУОШГ: Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Өнөөдөр Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орж,  Архангай Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Нутгийн төв хэсгээр өнөөдөр, маргааш 5-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг ЦУОШГ-аас малч­ид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа. 



ОБЕГ-аас орон нутгийн замуудын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар: 

  • Олон улс, улсын чанартай авто замын Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа
  • Мөрөн-Улиастай чиглэлийн Загастай даваа 
  • Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваанд тус тус их хэмжээний цас орж байна.

Тиймээс эдгээр чиглэлд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.